“Үйлдвэрлэлийн технологийн усыг дахин ашиглах техникийн шаардлага” стандартын төслийн хэлэлцүүлэг болж байна

Усны тухай хууль, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Ус үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд боловсруулсан “Үйлдвэрлэлийн технологийн усыг дахин ашиглах техникийн шаардлага” үндэсний стандартын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас гадна ус дахин ашигладаг аж ахуйн нэгжийн төлөөлөл болон иргэний нийгмийн төлөөллөөс оролцсон юм.