Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилсон байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ТВ5 телевизэд ажиллаж байсан билээ.