“Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд ажлын хэсэг “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.

Тус хөтөлбөрийн төслийн 3 дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөртэй болсноор олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх уламжлалт мэдлэгийг бэхжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал нэмэр оруулах болно.