Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн долоо хоног эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ-тэй хамтран 2018 оны 3-р сарын 12-17-ны өдрүүдэд НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-ийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд 9 семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг Монгол улсын 6 яам, агентлаг, МУИС, ХААИС, ШУТИС, Монголын их, дээд сургуулиудын консорциумтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн түнш байгууллага болох НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид оролцож байна. Энэ хүрээнд өнөөдөрТогтвортой хөгжлийн зорилт  2030-ын хүрээнд Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих нь талуудын хэлэлцүүлгийг Европын холбооны Switch Asia хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд дараах семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна:

  • ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ талуудын уулзалт
  • Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар
  • Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар
  • Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт
  • Ногоон эдийн засаг ба загварчлал, Ногоон барилгын зураг төсөл, Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалтууд болно.

Мөн НЭЗТТ-ийн Долоо хоногийн арга хэмжээнд оролцохоор олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирээд байна.

  • НҮБССХ-ийн Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк (Amrei Horstbrink) /Бүх салбар хуралдаан, уулзалт/
  • НҮБ-ын ОУХБ-ын ажилтан Кристина Мартинез (Cristina Martinez) / Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалт/
  • НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Кармела Сентено (Carmela Centeno) / Ашиглалтаас гарсан авто машины хог хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
  • ЕХ-ны Switch Asia хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих багийн ахлагч Араб Хобаллах (Arab Hoballah) / Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар, ТХЗ 2030-ын хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ уулзалт, Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт/ талуудын уулзалт.
  • ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн багийн мэргэжилтэн Ира Ларасати (Ira Larasaty) Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт талуудын уулзалт
  • Мянганы хүрээлэн /Millennium Institute/, Стивин Арквитт (Steven Arquitt) /Ногоон эдийн засаг загварчлал сургалт/
  • Business Council for Sustainable Development Singapore, Констант ван Аершот (Constant Van Aerschot), НҮББОХ-ийн олон улсын зөвлөх/ногоон барилгын зөвлөх /Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар/