БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг болж өндөрлөлөө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөр” гуравдугаар сарын 14-нөөс 21-ний өдрийг дуустал амжилттай болж өндөрлөлөө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, тус салбарт хийж хэрэгжүүлэх иргэдийн шинэ санал санаачилга, гомдол хүсэлтийг бүртгэх зорилгоор зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгийг хааж, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал үг хэлсэн юм.

Өдөрлөгийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа байгууллагууд иргэдэд усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээлэл өгснөөс гадна хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирж, иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүллээ. 21 аймагт зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгөөр иргэдээс ирсэн санал, гомдлыг нэгтгэн ирэх сарын 6-7-нд болох Байгаль орчны салбарын удирдах ажилтны зөвөлгөөнөөр танилцуулах юм.