“Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгосонтой холбогдуулан “Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургуультай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-ийн шинэ номын сангийн 504 тоот хурлын тэнхимд зохион байгуулагдана.

Холбоо барих утас: 51-267283, 88005430