Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын жүдо бөхийн холбооны тамирчид, дасгалжуулагчид төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээлээ. Тодруулбал, Жүдо бөхийн ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, ОУХМ Довдонгийн Алтансүх, Монголын жүдо академийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ нарт сая болсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлтийн үеэр шагналыг нь гардуулж өгсөн байна.