Жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А" танхимд эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд явагдах бол 14-нд эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодрох юм. 

Эрэгтэй сугалаа. 60 кг-д МУГТ Д.Амартүвшин зооноосоо гарах нь бараг тодорхой болов. Харин нөгөө зоонд Г.Болдбаатар, Ж.Амарболд, Б.Амартүвшин нар орсон байна. 66-д А.Батсуурь, Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр нар нэг зоонд, Ё.Басхүү, Г.Хэрлэн нар нэг зоонд багтжээ.

Харин 70-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нар нэг зоонд багтсан байна. Дээр нь бас нэг япон бөх Ю.Такахаши. 81-д О.Ууганбаатарын жинд торойх залуус гарч ирэхийг харах л үлдлээ. 90-д дэвжээ нь булгихгүй бол Г.Алтанбагана торолгүй түрүүлэх биз ээ.

100-д Л.Отгонбаатар, Жанчивдорж нар аваргын төлөө барилдах таамаг дэвшүүлье. Хамгийн хүнд жинд Н.Түвшинбаяр аьарга барилдахгүй нь. А.Батсуурь арслан-Ө.Дүүрэнбаяр нар эхний тойрогт учраа таарчээ. Нөгөө зоонд Х.Цогтгэрэл, Д.Анар, Э.Энх-Амгалан, Б.Сугаржаргал, А.Давааням нар багтсан байна.

Эх сурвалж: MNB.mn