Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 12-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар 2-7 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-15 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, бусад хугацаанд бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар