Нийслэл дэх хүүхэд, гэр бүлийн хамгааллын 3 төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн бодлогын хорооны төлөөлөгчид, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч   Ш.Анхмаа нар нийслэлд хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан.

Үүнд:

  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ
  • Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв
  • Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн 108 төв

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай танилцсан бөгөөд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонсож санал солилцлоо.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүл хөгжлийн газар