Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав.
Цааш уншихМонгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” зорилт,
Цааш уншихҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.
Цааш унших"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" Үндэсний хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 25-нд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
Цааш унших"Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.
Цааш уншихСонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэх саналын хуудас, техник хэрэгслийг хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа. Хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.
Цааш уншихЗамын- Үүд суманд 15 МВт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
Цааш уншихМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Цааш уншихТавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа
Цааш уншихМонгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, салбар хуралдаанууд өнөөдөр (2018.06.21) Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин“Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт дөрвөн улсын Засгийн газрын дээд хэмжээний төөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлийн салбар болох Хөдөө, аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна” гээд, харин “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгааг онцлон өгүүлэв. “Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны түвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Дундаж давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг та бүхэндээ сонордуулья” гэв. Түүнчлэн дэлхий глобалчлагдах хэрээр хөрөнгө, мэдлэг, ноу-хау түгэж, зах зээл хурдтай тэлж байгаа тул “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнууд хоорондоо худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрүүдийг байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бүтээн байгууллалтуудыг өрнүүлэхийг уриаллаа. Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомтод чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа үгийнхээ төгсгөлд хэлээд, энэ ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулцуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Цааш уншихМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ.
Цааш уншихСангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн шинэчлэхээр болов.
Цааш унших“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
Цааш уншихЗасгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж, гүн эмгэнэл илэрхийллээ.
Цааш уншихД.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн 45 дугаар тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг 80 хувийн саналаар хүлээн авлаа.
Цааш уншихМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Цааш уншихУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.19) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 10 цаг 17 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Цааш уншихЗасгийн газар маргаашийн ээлжит хуралдаанаараа 15 асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Цааш уншихМонгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.
Цааш уншихМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.
Цааш уншихФорумд оролцож байгаа хотын дарга нар нууц санал хураалтаар дараагийн форум зохион байгуулах хотыг сонгоно
Цааш уншихС.Бямбацогтыг МАН дотроо зөвшилцсөн нь нэгэнт тодорхой боллоо. МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд М.Энхболд тэргүүтэй хотын фракцыг тайрч хаяхаас өөр гарцгүй гэдэг нь ямар ч энгийн хүнд ойлгомжтой л асуудал байсан. 32 ийн бүлэг дотроос үүнийг тооцоолж, мэдэрч байгаа нь олон ч тэдний ихэнх нь битүүхэндээ тохиромжтой нөхцлийг л хүлээж байлаа. Харин УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ цэвэрлэгээг хийх туг нь болно гэдгээ албан ёсоор шахуу зарлаж орхив. Энэ нь МАН дотор шинэ нөхцөл байдал үүсгэлээ.
Цааш уншихБНСУ-ын Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, 3 дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар санал солилцлоо.
Цааш уншихМэндчилгээг Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл төлөөлөгчдөд хүргэсэн юм
Цааш уншихЦ.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ярилцлаа.
Цааш уншихНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь удаагаа нийслэл хотод чуулж байна.
Цааш уншихГэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцав.
Цааш уншихБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.
Цааш унших6 дугаар сарын 15-ны Баасан гарагт 10.00 цагаас:
Цааш уншихАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Цааш уншихНийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байна.
Цааш уншихЗасгийн газрын хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.
Цааш уншихЗасгийн газоын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Цааш уншихНийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр СБД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө.
Цааш уншихЗасгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компакт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрлөө.
Цааш уншихАялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа
Цааш уншихУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Чуулганд нийт 60 гишүүн оролцож 83.3 хувиар түүний чөлөөлөгчдөх саналыг дэмжлээ.
Цааш уншихМонгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.06.13) Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Цааш уншихДалайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Цааш уншихНИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Цааш уншихТөрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Цааш уншихҮндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.
Цааш уншихАНУ, БНАСАУ-ын түүхэн хэмээн тодорхойлж байгаа дээд уулзалт Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд яг одоо үргэлжилж байна.
Цааш уншихОХУ-ын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явуулж, ноён В.В.Путин болон тус улсын иргэдэд баяр хүргэлээ.
Цааш уншихЗасгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлнэ.
Цааш унших“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өнөөдөр (2018.06.11) эхэлж, Монгол Улсын Шадар сайд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ө.Энхтүвшин уг арга хэмжээг нээж үг хэллээ.
Цааш уншихМонгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр (ДДМААХ) хамтран зохион байгуулж буй “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа 2018 оны 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд болж байна.
Цааш уншихУИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Цааш уншихУИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Цааш уншихБНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний төгсгөл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ.
Цааш унших

















































