Тайландтай манай улсын шигшээ багийн залуус 1:1-ээр тэнцэв

Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий “G” хэсгийн эхний тоглолт өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд боллоо.

Хэсгийн хамгийн өндөр чансаатай баг Тайландтай манай улсын шигшээ багийн залуус 1:1-ээр тэнцэв.

Уг тэмцээний эхний гоолыг зочин багаас оруулсан бол хоёрдугаар үед Монголын шигшээ багийн довтлогч Б.Балжинням айлын хаалганд оруулснаар тэнцсэн юм.

Манай улсын багаас айлын хаалга руу долоон удаа цохилт хийхэд гурав нь хаалганы шон оносон юм.

Сонирхуулахад, Монголын шигшээ баг 2017 онд Тайландын 23 хүртэлх насны багтай тоглоход 1:1-ээр тэнцэж байлаа.