Хүүхдийн болон

Засгийн газраас жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга төгрөг байхаар тогтоож, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байгаа билээ.

Тэгвэл "Хүүхдийн мөнгө болон "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгө сар бүрийн 20-ноос хойш ордог. Иймд хоёрдугаар сарынх өчигдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн байна. Нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 13 тэрбум төгрөг олгож байгаа.

Харин "Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд сар болгон 135 мянга орчим хүн хамрагдах тооцоог гаргасан байдаг. Хоёрдугаар сард хэчнээн хүн уг хөтөлбөрт хамрагдсан талаарх тоо энэ сарын сүүлээр гарна. Учир нь банкнаас энэ мэдээллийг сарын сүүлээр ирүүлдэг.