Захууд ажиллах цагийн хуваарь

Сар шинийн баярын дараа томоохон худалдааны төв, захууд амардаг уламжлалтай билээ. 

Тодруулбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 16-23-ыг дуустал амарч, 24-ний өдрөөс эхлэн  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хархорин”, “Барс” 1,2 худалдааны төвүүд, “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 22-ныг дуустал амраад, 23-ны өдрөөс эхлэн ажиллана. Бусад аж үйлдвэрийн бараа, хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.