ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагч оролцуулахыг урьжээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнгөрсөн пүрэв гарагт хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр ноён Элчин сайд ирэх гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын Парламентаас ажиглагч оролцуулах тухай ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нарын албан ёсны урилгыг гардуулан өгсөн байна.