Баярын өдрүүдэд хүүхдүүдийн дунд ходоод гэдэсний хямрал их байжээ

Баярын өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэж байна. Хоёр хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан. Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор 3 нярай эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ЭХЭМҮТ