Уран гулгалтын багийн төрөлд Канад түрүүлэв

Өвлийн олимпын шинэ төрөл болох уран  гулгалтын багийн тэмцээн өнөөдөр дуусаж, медалиа гардууллаа.  Тэмцээд нийт 11 улс өрсөлдсөн ба Канад улс тэргүүлж, дараагаар нь оросын тамирчид удаалж, АНУ-ын тамирчид гуравдугаар байранд орсон байна. 

Эмэгтэй ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрт Олимпийн Оросын багийн тамирчин Алина Загитова 158.08 оноотойгоор тэргүүлжээ.

Гуравдугаар байранд орсон Мирай Нагасу нь АНУ-ын уран гулгалтын түүхэнд олимпийн наадмын үеэр  анх удаа “triple axel” хийж чадсан хүн болоод байна. Өмнө нь “ triple axel”- ийг олимпийн наадмын үеэр Японы Мао Асада, Мидори Ито нар хийж байсан юм.

Мөн АНУ-ын тамирчин Эшли Вагнер өөрийн твиттер хуудсандаа  Олимпийн оросын тамирчин Алина Загитоваг  “үзүүлбэрийн эхний хагаст дорвитой юм хийлгүй цагаа өнгөрөөж, сүүлийн хагаст тасралтгүй үсрэлт хийлээ. Мэдээж тэмцээн гэдгийг ойлгож байгаа ч энэ бол  үзүүлбэр биш, түүнийг ямар системээр ажилладаг болохыг мэдэхгүй ч зөвхөн үсэрч чаддаг байх нь уран гулгалт биш”  гэж бичжээ.

 Тэмцээний нийлбэр дүн

  1. Канад-73 /Алтан медаль/
  2. Олимпын оросын тамирчид -66 /Мөнгөн медаль/
  3. АНУ-62/Хүрэл медаль/
  4. Итали-56
  5. Япон-50
  6. Хятад-18
  7. Герман-16
  8. Израиль-13
  9. Франц-13

Эх сурвалж: Russia today, ВBC