Сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийслэлийн иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих шийдвэрийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжигдлээ.
Баярын өдрүүдэд нийтийн тээврээр иргэдэд үнэгүй үйлчлэх саналыг Нийтийн тээврийн газраас гаргасан байна. Ингэснээр автозамын ачаалал багасах ач холбогдолтой гэж үзэж буй. Сар шинийн баярын үеэр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, эргэлтийг өөрчлөх аж.
Н.Марал