Засгийн газраас өнөөдөр оюутны хөгжлийн  зээлтэй холбоотой дараах шийдвэрийг гаргалаа. 

Тодруулбал, Засгийн газраас оюутны хөгжлийн зээлийг бүхэлд нь өөрчилж, оюутны зээлийг хүүгүй болголоо. Оюутнууд хүүгүй зээлээр суралцаж,  сургууль төгссөний дараа буюу ажлын талбар дээр гараад  төлбөрөө төлөх нөхцөл бий болов. 

Энэ жил 35-37 мянган оюутан сангаас зээл авах боломжтой бөгөөд үүнд 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Оюутны зээлд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүр хамрагдах боломжтой бөгөөд гол шаардлага нь сурлагын голч дүн нь 2.6-аас дээш, сурах санхүүгийн бололцоогүй ч амжилттай суралцаж буй оюутан байх гэнэ. 

Эх сурвалж: network.mn