Ч.Хүрэлбаатар: 2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар яг одоо Сангийн яамны хурлын танхимд ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. 

2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ

Хэвлэлийн хурлын эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Хэдийгээр ОУВС-гийн талаар янз бүрийн яриа гардаг ч хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд хөгжлийн түншүүд болох АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас нийт 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирээд байна. Эдийн засаг сайжирсны бодит үнэлгээ гэвэл 2012 оноос хойш нийт таван шатлалаар буураад байсан Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисныг харах хэрэгтэй гэв. 

2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан байна. Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг болсон байна. Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн байсан. Өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан.  Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг харуулж байна. 

Энэ удаа  Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр байна. Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ. 

Дараагийн нэг асуудал цалин нэмэгдүүлэх. 2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ.

Огт нэмэхгүй бол үнийн өсөлт, ханшийн уналтад иргэдийн бодит орлого идэгдээд дуусдаг.  ОУВС-тай хөтөлбөрөө Засгийн газар үргэлжлүүлнэ. Бидэнд бий болсон энэ нөхцөл байдал, тогтвортой өсөлтийг цаашид үргэлжлүүлэх шаардлага байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Хувь амын орлогын албан татварыг буцааж, хуучнаараа 10 хувиар тогтоохоор болсон. " гэлээ.

Харин ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб: "Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл бидний төсөөлснөөс хамаагүй сайн гарч байна. Энэ нь түүхий эдийн үнэ өндөртэй байгаатай холбоотой байна. Энэ өсөлтийг дагаад дотоодын эрэлт ч нэмэгдэж байна. 

Мөн Валютын сангийн хөтөлбөрийн үр дүн гарч эхэлсэн байна. Эерэг өөрчлөлт гарсныг гурван хүчин зүйлээр илэрхийлж болно. 

Нэгд, Монгол Улс гадаад өр төлбөрийг асуудлыг нааштай шийдсэн.

Хоёрт, Гадаад валютын нөөц 1.5 тэрбум ам.доллараар өссөн байна.

Гуравт, Засгийн газрын өр 10 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Монголын Засгийн газар өр зээлийн дарамтаа багасгаж, төсвийн сахилга батыг сайжруулсан байна. Экспортын түүхий эдийн эрэлт буурах, газрын тосны үнэ огцом өсөх эрсдэл байна. Тиймээс өнөөгийн тогтвортой бодлогоо үргэлжлүүлэхийг Монголын Засгин газарт зөвлөсөн. Төсөв санхүүгийн оновчтой бодлого хэрэгжүүлбэл Монголын эдийн ндийн засаг өндөр өсөх боломжтой" гэсэн юм.