Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан нээгдлээ

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан нээгдлээ. Манайд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрд хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгосон байна.

Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангана. Мөн төр, хувийн хэвшлийн бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах, төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах, аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхыг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох, шаардлагатай ажиллах хүчний  хэрэгцээ, түүхий эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой аж. Энд дарж орно уу.