Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.
Энэ жил 655 мянган иргэнд 78 тэрбум төгрөг буцаан олгох аж.