Ц.Нямдорж машинаа зарж, төсөвт орлого оруулах үүрэг авлаа

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2017 онд үйлдвэрлэгдсэн, бүрэн тоногтой Лексус 570 машин хөлөглөдөг. Энэ тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж олны эгдүүлцлийг хүргээд буй. Энэ талаар  тэрбээр “Манай яамныхан хуучин машинаа зараад надад энэ машиныг авч өгсөн. 300 сая төгрөгийн үнэтэй юм билээ. Энэ тухай янз бүрийн юм ярих шаардлагагүй” гэх тайлбар өгсөн юм. 

Мэдээж энэ асуудал олны дургүйцлийг хүргэж, энэ нь Засгийн газрыг буруутгах нэг шалтгаан болсон. Харин өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар байр сууриа илэрхийлж “Ц.Нямдорж сайдад “наад машинаа зарж мөнгийг нь төсөвт оруул” гэж хэлсэн. Мөн цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла гэсэн чиглэл өгсөн” гэж мэдэгдсэн билээ.