Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 21 тэрбумаар буурна. Гэхдээ тодотгол хийхгүй

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 21 тэрбумаар буурна. Гэхдээ тодотгол хийхгүй

Ч.Хүрэлбаатар сайд “Намайг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд улсын төсөв тодотгохгүй” гээд амлачихсан. Энэ амлалт чинь хэвээрээ юу. Одоо ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн хүрээнд төсөвт тодотгол хийх үү? 

- Ч.ХҮРЭЛБААТАР: Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийнэ гэдэг сургаар зардал нэмэгдэж, төсвийн сахилга бат алдагддаг. Тийм учраас төсвийн тодотгол хийхгүй.

Өөрөөр хэлбэл, миний байр суурь хэвээрээ байгаа гэсэн үг. Хувь хүний орлогын албан татвараар 2018 онд нийтдээ 51 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ гэж тооцсон байсан. Одоо буцаагаад хуучин хэвэнд нь оруулахаар төсвийн орлого 21 тэрбум төгрөгөөр буурна гэсэн үг. А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг бууруулснаар төсвийн орлого 68 тэрбум төгрөгөөр буурна. Энэ талаар өмнө нь би хэлж байсан. Гэхдээ үүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлагагүй юм байна гэж үзсэн. Эдийн засгийн өсөлтийг дагасан бусад орлогоороо энэ мөнгийг нөхөх боломжтой.