Орлого багатай иргэдийг орон сууцжуулах бодлого баримтална

Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд ашиглалтад орсон 30 мянга орчим айлын орон сууцыг иргэдэд олгох бодлого барьж байгаа. Гэхдээ иргэдийн орлого хангалтгүй байгаа тул аж ахуйн нэгж, арилжааны банк, төр гурван талдаа тохироод 1-2 жилийн хугацаанд зарим хүнийг орон сууцанд оруулаад, төлбөр тооцоог нь дараа нь авах зохицуулалт аж.

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах иргэдээс банк худалдан авах байрныхаа урьдчилгаа 30 хувиа төлөх шаардлага тавьдаг. Гэтэл урьдчилгаа төлөх боломжгүй иргэд олон юм байна.

Мөн барилгын компаниудын борлуулалт зогссон учраас зээлийнхээ хүүнд дарагдаж эхэлсэн. Иймээс орон нутаг, нийслэлийн захын дүүрэгт баригдсан орон сууцны үнийг бууруулж, түүнд иргэдээ хамруулах зэрэг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй аж.

Эх сурвалж: erennews.mn