Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэд, даатгуулагчдад үдийн цайны завсарлагаагүйгээр үйлчлэхээр болсон гэж мэдэгдлээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр болсон байна. Ийнхүү шийдвэрлэснээр ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтой болно гэж тус газрын зүгээс үзсэн аж.
М.Саран