УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт хоёр га газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "Сүлд" багийн хоёр га газрыг 70 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр болсон талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэллээ. УИХ ийнхүү шийдвэр гаргаснаар Засгийн газар газар ашиглуулах гэрээг БНХАУ-ын Ерөнхий консулын газартай байгуулах эрхтэй болж байна.
Н.Марал