Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаас АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр үнэ нэмэгдэхгүй гэж тэд үзжээ. Харин дизель түлш болон АИ-95, АИ-98 бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээхээр болжээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан байна. Тус сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдсэнийг холбогдох албаныхан дөнгөж сая мэдээллээ.
Бүтээн байгуулалтын ажлыг энэ оны II улиралд эхлүүлэх юм байна.
Энэ талаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
Н.Марал