Н.Цэрэнбат: 500 сая доллараар ямар төсөл хэрэгжүүлэхийг гуравдугаар сард шийднэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд тус улсаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Энэхүү зээлийн хөрөнгийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. БНСУ-ын Засгийн газартай ч зээлийн ерөнхий хэлэлцээрээ ингэж тохирчээ. Гэхдээ ирэх гуравдугаар сард болох хоёр орны Засгийн газар хоорондын хуралдааны үеэр дээрх зээлийн хөрөнгөөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр яг ямар төсөл хэрэгжүүлэхээ эцэслэн тохирох юм байна.