С.Амарсайханы оронд Р.Дагва НИТХ-ыг даргална

Ажлаа авсан даруйдаа Аз жаргалтай Улаанбаатар хотыг шинэ бодлогоор цогцлоон бүтээнэ гэж амлаж байсан С.Амарсайхан ажлаа авсны дараа амлалтаа мартаж журмын нөхдөөсөө урваж эхэлсэнд нь НИТХ-ын төлөөлөгчид сэтгэл дундуур байгаагаа ил, далд илэрхийлэх болжээ.  Төрийн алба хашиж үзээгүй С.Амарсайхан НИТХ-н Даргын ажлын чиг үүргээ бүрэн ойлголгүй, хувийн компанийн төвшинд НИТХ-ыг авч үзэж байгаа нь зарим нэгэн нэр бүхий Төлөөлөгчдөд таалагдахгүй байгаа бололтой. Нийслэлийн зарим агентлагийн ажлыг НИТХ-ын Дарга нь хийж эхэлснээр Хурлын даргын суудал эзгүйрч эхэлснээр энэхүү яриа гарах эх үүсвэр нь болжээ.

Дарга болоход нь дэмжсэн журмын нөхдөө мартаж, хувийн компаниасаа авч ирсэн дүү нараараа өөрийгөө хүрээлүүлэх болсон талаар НИТХ-аас бор шувуу ч нисээд удаж байна. Тиймээс  НИТХ-ын нэр бүхий 10 төлөөлөгч Р.Дагвыг НИТХ-ын даргад зүтгүүлэхээр тохирч анхны албан бус хурлаа хотоос зайдуу хийж амжсан байна. Энэ хурлаар С.Амарсайхны оронд дэвших олон кандидат байхгүйг гэдэг дээр төлөөлөгчид санал нэгдсэн бөгөөд 100%-ийн саналаар Р.Дагвыг НИТХ –ын даргад нэр дэвшүүлэхээр тохиролцсон бөгөөд хэвлэлийн хурал зарлаж, шийдвэрээ танилцуулана гэдгээ зарим нэг сэтгүүлчдэд мэдээлэлж байгаа сурагтай

Харин НИТХ-ын төлөөлөгч Р. Дагва гэж хэн бэ?

Р.Дагва нь 1966 онд төрсөн

МУИС – 2002

ИЗОУИС-2012

Удирдлагын академи – 2015 онд тус тус төгссөн

Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр МҮОНРТ-ээ хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд

НЗДТГ-Хэвлэл, мэдээллийн албаны дарга

СХД-ийн Орлогч Даргаар тус тус ажиллаж байсан төрийн албаны туршлагатай юм.

Мөн МАН-ын 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгинохайрхан дүүрэгт амжилттай удирдан зохион байгуулсан МАН-ын шилдэг боловсон хүчний нэг юм байна