НӨАТ-ын 100 саяын азтан тодорлоо

Е баримт сугалааны 2018 оны анхны тохирол өнөөдөр явагдаж 100 саяын азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм. 

Энэ удаагийн тохирлоор 20 мянган төгрөгийн азтан 14,868, 100 мянган төгрөгийн азтан 1,504, 500 мянган төгрөгийн азтан 131, 4 сая төгрөгийн азтан 21, 20 сая төгрөгийн азтан 1, 100 сая төгрөгийн азтан нэг хүн тус тус тодорчээ. 

Нийт 16,573 хүн азтан боллоо.