Жүжигчин Д.Ганцэцэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

“Хувьсал” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

Д.Ганцэцэг нь 2000 оноос Улсын драмын эрдмийн театр ажиллаж тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн. 'Нууц амраг чинь болъё', 'Цэцэрлэгт учирсан хоёр', 'Тэнгэрийн хүү', 'Оролмаа эх” жүжгийн 2-р роль, 'Жинжиймаа', 'Сийлэн бөөр”, 'Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг, Шекспирийн 'Зуны шөнийн зүүд” инээдмийн жүжиг, 'Би эр хүнд хайртай', 'Зэрлэг цэцэгсийн хүлэмж' , 'Зүрхээр наадагч' зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлээр үзэгч түмэндээ танигдсан манай чадварлаг жүжигчдын нэг билээ.