Цаг хугацааны шүүлтүүрийг даван гарсан олон олон мөнхийн бүтээлүүд дотроо онцгой байр суурь эзлэх “Элс цас” түүхэн роман нь ХХI зуунд 3 болж бүл нэмжээ. Бүл нэмсний учир түрүү зуунд бичигдсэн ч хэвлүүлж амжаагүй буурь сэлгэсэн эрхэм зохиолчийн үр хүүхдүүд 2015-2016 онд эхний хоёр дэвтрийг хэвлэн нийтэлсэн бол шинэ оны босгон дээр шинээр мэндэлж буй 3 дахь дэвтрийг мянган мянган уншигч түмэндээ өргөн барьжээ.
Энэхүү романд олон “сайхан” хүмүүсийн дүр гардаг. Бүр тодруулбал өнгө зүсний зүйрлэшгүй гоё сайхан, үнэнч сэтгэл, эгнэшгүй эр зориг ижилгүй эгэл сайхантай хосолсон Арсай, Цээмээ, Есөнтөмөр, Саранзаяа....гэх мэт.
Үйл явдлаараа, баатруудаараа, бичлэгийн хэв маягаараа ч хамгийн их уншигдсан “ажил хийлгэдэггүй роман”-ы шинэ 3 дахь дэвтэр бас л таны алтан сайхан цагийг “амттайхан” бас ашигтайгаар өнгөрөөхөд бэлэн болжээ. Гурамсан романы үйл явдал манж хятадын дарлалыг эсэргүүцсэн “Улиастай 2000 цэргийн бослого”-оос, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Хэлмэгдүүлэлт хүртэлх монголын түүхэн чухал үйл явдлуудтай холбогджээ.
Гурамсан романы нэг бүрийн үнэ 20000 төгрөгөөр зарагдах аж.
М.Саран