Шатахууны үнэ бусад бүтээгдэхүүний ханшийг хөөсрүүлж эхэлжээ

Нийслэлийн статистикийн газраас Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд энэ сарын 10-нд ажиглалт хийжээ. Ажиглалтаар өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх долоо хоногоос 31 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурсан, таван нэрийн барааны үнэ өсчээ. 

Махны дундаж үнэ

2018 оны 01-р сарын 10-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.27 хувиар буюу 14 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.16 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.26 хувиар буюу 20 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 4,900 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 4,900 төгрөг байна.

Гурилын үнэ

2018 оны 01-р сарын 10-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Оргил супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ тогтмол 1,227 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Бусад хүнсний бүтээгдэхүүн

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2200-3629 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3629 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ тогтмол 1,703 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 3600-3700 төгрөгийн үнэтэй байна. “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3700 төгрөгөөр “Хүчит шонхор зах” худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 3,556 төгрөг буюу 3400-3750 төгрөгийн үнэтэй байна. Гүрж ногоон цай 1500-1550 төгрөгийн үнэтэй байна. Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2200-3670 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Фүжи алимын дундаж үнэ 2017-11-22 өдөр 4,200 төгрөг байсан ба түүнээс хойш 2018-01-10 өдрийг хүртэл тогтмол 4,140 төгрөгийн дундаж үнэтэй байв. ОХУ өндөг дунджаар 284 төгрөг буюу 230-340 төгрөгийн үнэтэй байна.

Түлш шатахуун

“Дизель түлш” 2017-02-08 өдөр 1,671 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2018-01-10 өдрийг хүртэл тогтмол 1,720 төгрөгийн үнэтэй байв. “Аи-76, 80” шатахуун 2017-02-08 өдөр 1,470 төгрөгийн үнэтэй байсан ба дараа долоо хоногийн ажиглалтаас 2018-01-10 өдрийг хүртэл тогтмол 1,480 төгрөгийн үнэтэй байна.

“Аи-92, 93” шатахуун 2017-02-08 өдөр 1,569 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2018-01-10 өдрийг хүртэл тогтмол 1,630 төгрөгийн үнэтэй байв. “Аи-95” 2017-02-08 өдөр 1,753 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2018-01-10 өдрийг хүртэл тогтмол 1,820 төгрөгийн үнэтэй байв. “Газ” 2017-03-22 өдөр 900 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2018-01-10 өдрийг хүртэл тогтмол 1,050 төгрөгийн үнэтэй байв.