Манай циркчид алтан цом хүртлээ

Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд Монголын үндэсний циркийн жүжигчид амжилттай оролцож, атан цом хүртжээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид оролцож, нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдөн хамгийн өндөр оноог авчээ.

Монголын циркчид олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилд нэг мөнгөн цом, зургаан алтан цом, хоёр Гран При цомыг эх орондоо авчраад байна.