“Bloomberg” агентлагийн гаргасан чансаагаар дэлхийн хамгийн баян таван хүний жагсаалтыг Amazon.com компанийн эзэн Жефф Безос толгойлж байна. Дэлхийн тэргүүн баян Amazon.com компаниас гадна хувийн аэро сансрын “Blue Origin” агентлаг, “The Washington Post” хэвлэлийн газартай.
“Bloomberg” агентлагийн мэдээний дагуу 2018 оны эхээр Тэргүүн таван баяны тоонд:
- Безосын хөрөнгө 105,1 тэрбум доллар
- “Microsoft”-ыг үндэслэгч Билл Гейтс (93,3 тэрбум доллар),
- Хөрөнгө оруулагч Уоррен Баффет (87,2 тэрбум),
- “Facebook”-ын Марк Цукерберг (77,5 тэрбум),
- “Inditex” компанийн тэргүүн асан Амансио Ортега (76 тэрбум) нар багтжээ.
Нэгдүгээр сарын 9-ний байдлаар Amazon.com-ын нэг хувьцааны үнэ 1246 доллар болсон ба энэ нь онлайн компанийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Безос интернэт дэлгүүрийнхээ 79 сая хувьцааг барьдаг. Жефф Безос хамгийн анх өнгөрсөн оны долдугаар сард дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд тухайн үед түүний хөрөнгө 90,6 тэрбум доллар гэж “Forbes” сэтгүүл үнэлсэн байна.
(1).jpg)
Америкийн CNN телевиз мөн Amazon компанийг үндэслэгч Жефф Безосыг дэлхийн түүхэнд хамгийн баян хүн боллоо гэж нэрлэсэн байна. Телевиз түүнийг 105 тэрбумын хөрөнгөтэй гэжээ.
Он гарсаар Amazon-ны хувьцааны үнэ 6,62 хувиар өсөн 1,3 мянган долларт хүрсэн нь Безосын хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлжээ. CNN телевиз энэ удаа Безос 1999 онд 100 тэрбумаас хөрөнгөө давуулж байсан Билл Гейтсийн дээд амжилтыг эвдлээ гэж мэдээлэв.
Безос 1994 онд Amazon компанийг үүсгэн байгуулжээ. 2016 онд компанийн эргэлт 136 тэрбум долларт хүрсэн байна.
Сэтгүүлч: Ш.Самбуу
Эх сурвалж: Eagle.mn
М.Саран