Өвөлжилт хүндэрснээс зуд нүүрлэж эхэллээ

Баруун бүсийн төвийн захирагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралтын хэлснээр Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 18 сум, Баян-Өлгий аймгийн 8 сум өвөлжилт хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрснээс зуд нүүрлэж Завхан аймагт 8000 гаруй мал хорогдсон мэдээ байна. 

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ өвөл нийт нутгийн 40 хувь зуд нүүрлэж болзошгүй хэмээн анхааруулсан. Өнөөдрийн байдлаар 19 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарчээ.