Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ

Өнөөдрийн байдлаар 760 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байснаа зургаан хувийн хүүтэй болсон. Ипотекийн зээлийг 100 хувь гэж үзвэл 60 хувийг нь Төв банкнаас, 40 хувийг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байна. Цаашид зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ. Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрт гурван жилийн хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгоно гэж тусгасныг Төв банкнаас мэдээлсэн.