Power Bank түрээсийн үйлчилгээ 10-р сараас эхлэн CU конвиниенс дэлгүүрийн салбаруудад байршина

Ухаалаг утасны хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, хүмүүсийн энгийн амьдралын салшгүй нэг хэсэг болж, гар утсаараа олон төрлийн мэдээлэл хүлээн авах, сошиал орчинд хүмүүстэй харилцах, хурал уулзалтад оролцох зэрэг бүхий л ажлуудаа амжуулдаг болсон энэ үед гар утасны цэнэг дуусах гэнэтийн асуудал цөөнгүй тохиолддог.

Хэрэглэгч Go Power зөөврийн утас цэнэглэгчийг 2 цаг түрээслэх боломжтой бөгөөд цэнэглэж дуусаад өөрт ойр байрлах CU-н салбарт буцааж өгөх шинэлэг үйлчилгээг санал болгож байна.

Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ үнэт цагийг хэмнэсэн, үнэ цэн үүсгэх үйлчилгээг өдөр бүр санал болгодог CU брэнд GO POWER MONGOLIA компанитай хамтран түрээсийн Power bank ашиглах үйлчилгээг өөрийн салбар дэлгүүрүүдээр нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Гөү Повер Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттамир, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн Мэдээллийн технологи хариуцсан захирал Т.Билгүүн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сүүлийн жилүүдэд олон улсад маш эрэлттэй болж буй уг үйлчилгээг хэрэглэгч та өөрт ойрхон CU-н салбаруудаас авч, аль ч салбарт буцаан хүлээлгэн өгөх боломжтой. Power bank түрээсийн үйлчилгээ нь 2 цагийн турш 2500₮ байх бөгөөд, та өөрийн ухаалаг утсыг бүрэн цэнэглээд CU конвиниенс дэлгүүрийн аль ч салбарт буцаан хүлээлгэн өгөх боломжтойгоороо давуу талтай бөгөөд хэрэглэгчийн асуудлыг хялбараар шийдсэн үйлчилгээ болж байна.

Хэрэглэгч та 10-р сараас эхлэн CU-н салбаруудаас Power bank түрээсийн үйлчилгээг авах боломжтой болох юм.