Баянхошууны агаарын чанар ноцтой хэмжээнд хүрлээ

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 524 буюу маш их бохирдолтой хэмжээнд хүрчээ. Харин Баруун-4 зам, Амгалан орчимд агаарын чанарын индекс 299-355 буюу дунд зэргийн бохирдолтой гэж гарсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, ахмад настнуудыг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.