Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн тохиолдолд НӨАТ-ын баримт олгодог болно. “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газартай 17 аж ахуйн нэгж гэрээ байгуулан ажилладаг байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гэрээтэй аж ахуй нэгжүүддээ оны өмнө Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлолт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлсэн байна. Хэрэв аж ахуй нэгжүүд шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг сунгахгүй бөгөөд эхнээсээ кассын машинтай болж эхэлсэн гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Энэ оны эхний улиралдаа багтаад дээрх гэрээтэй 17 аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн тохиолдолд иргэдэд НӨАТ-ын баримт олгодог болох юм байна.
ГЭРЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГУУД
- “Бодь Транс” ХХК
- “УСПЕХ” ХХК
- “Авто гранд мастеР” ХХК
- “Бат зэв” ХХК
- “Их тээвэр” ХХК
- “Би Эм Эм Эл” ХХК
- “Хос шугам” ХХК
- “Юу Эн Пи Эм Жи Эл ” ХХК
- “Авто хүч” ХХК
- “Энэргэтикланд” ХХК
- “Баян ХаяабусА” ХХК
- “Дабль эйт” ХХК
- “Сидней констрагшн” ХХК
- “Би Икс Юу Ти” ХХК
- “Замын хөдөлгөөний Удирдлагын Төв”
- “Сүлд транс” ХХК
- “Тэнгэрлэг наяд” ХХК
М.Саран