ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын 9

Загасчид ба наймаачдын бурхны өдөр

Энэ өдөр Японы зарим том хотод аз жаргал, амжилтын долоон бурхны нэг Эбишюүд зориулагдсан гурав хоногийн баярын жагсаал эхэлдэг. Нарны бурхан, Эбишюүг дэлхийд илгээн загасчин болгоод өөрөө хоолоо олж идэг гээд орхисон гэх. Тэгээд япончууд энэ бурхнаа загасчдыг ивээгч гэдэг аж. Тэр бурхныг гол төлөв баруун гартаа загасны уургатай, зүүн сугандаа загас хавчуулсан байгаагаар дүрслэдэг. Түүний нүүр цаг үргэлж баяр баясгалан, аз жаргалыг харуулж байх ёстой гэнэ. Хамгийн том жагсаал наймаачдын гэх Осака ба Японы эртний нийслэл Киота, Кюсюү арлын гол хот Фукуокад болдог гэнэ. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор нээгдэв

1951-Одоогоос 67 жилийн өмнө НҮБ-ын төв байрны албан ёсны нээлт болсон байна. Нью-Йорк хотноо 1949 оны аравдугаар сарын 4-нд уг байрны суурийн анхны чулууг тавьсан юм. НҮБ-ын ажлын үндсэн хэсгүүдийн албан ёсны байрны цогцолборуудаас уг байр бүрэлддэг. Түүний зураг төсөл дээр дэлхийн шилдэг уран барилгачид ба мэргэжилтнүүдуригдан ажиллажээ. Тэр ажлын хэсэгт Николай Басов (ЗХУ), Макс Абрамович (АНУ), төлөвлөлтийн захирал, Оскар Нимейер (Бразили), Владимир Бодянский (Франц), зөвлөх инженер, Эрнст Кормье (Канад), Уоллес К. Гаррисон (АНУ), ерөнхий архитектор, Шарль И. Ле Корбюзье (Франц), Свен Маркелиус (Швед), Г. А. Свайё (Австрали), Лян Сэ Чэн (Хятад), зөвлөхүүд: Энтони Антониадэс (Грек), Мэтью Новики (Польш) ба Эрнест Вайсман (Югослав) нар орсон байлаа. Ажлын хэсэг 50 янзын зураг төсөл бүтээгээд эцэст нь Ле Корбюзьегийн санааг авсан байв. Байр янз бүрийн стилийг үзүүлэх ёстой байсан ба дууссаныхаа дараа Манхэттен дэх хамгийн орчин үеийн уран барилгын цогцолбор гэж тооцогдож байлаа. НҮБ-ын 167 метрийн өндөртэй цогцолборыг босгоход тэд зургаан жилээ зарцуулжээ. НҮБ нь төв байрнаасаа гадна бүсийн гурван төвтэй. Тэр нь Женевт (Швейцари), Венад (Австри) ба Найробид (Кени) тус тус байрладаг. НҮБ-ын бүтцэд дэлхий даяар 170 орны 61 мянган ажилтнууд ажиллаж байна. Нью-Йоркт тэдний гуравны нэг нь ажилладаг. 
Энэ өдөр дэлхийн түүхэнд өөр ямар үйл явдал өрнөж байсныг товчлон хүргэе. 

1431–Францын хаант улсын Руан хотноо Жанна Д'Аркын хэргийг мөрдөн байцаах, шүүн хэлэлцэх ажиллагаа эхлэжээ.

1768–Филип Астлей орчин үеийн циркийн үзүүлбэрийг Лондонгийн тайзнаа тавьжээ.
1788–Коннектикут муж  улс АНУ-ын тав дахь мужаар элсэв.
1793–АНУ-д Францын иргэн Жеан-Пьер Бланшард агаарын бөмбөлөгөөр ниссэн анхны хүн болжээ.
1822–Бразилийн хаан I Педро, Португалийн VI Хао нар энхийн хэлэлцээгээ эхлүүллээ.
1858–Техасын бүгд найрамдах улсын сүүлийн ерөнхийлөгч Ансон Жонс амиа хорлов.
1878–Италийн хаан ширээнд I Умберто суув.
1894–АНУ-ын Массачусетс мужийн Лексингтон хотод байрлах Нью Ингланд компани цахилгаан мэдээ, холбооны газар батерейгаар ажилладаг телефон утсыг үйлчилгээнд нэвтрүүлэв.
1909–Эрнест Шеклтоноор удирдуулсан Өмнөд туйлийг судлах Нимродын экспедици  Өмнөд туйлийн 180 км-ын дэвсгэр газарт Британийн эзэнт гүрний далбааг мандуулснаар тухайн цаг үедээ хамгийн алс хол газар хүрсэн үйл явдал болов.
1917–Дэлхийн I дайн: Палестин Египетийн хилийн шугам дээр хүчтэй тулаан өрнөв. 

1957–Египетийн Засгийн газартай Суэцийн сувгийн асуудлаас болж, дипломат харилцаагаа сэвтээхэд хүргэсэн Их Британийн ерөнхий сайд Сир Энтони Эден албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
1960–Египетийн Ерөнхийлөгч Гамал Абдель Насер Нил мөрний баруун эрэгт Асуаны далан барих шийдвэр гаргаж, 12 тонн гранат, 10 тонн динамитаар тэсэлгээ үйлджээ.
1992–Босни ба Герцеговина дахь Серб иргэдийн ассемблей Югославын холбооны улсад өөрийгөө зарласан Сребска бүгд найрамдах улсыг байгуулав.
2005 – Өмнөд Суданы ардын чөлөөлөх арми, Өмнөд Суданы Засгийн газартай энхийн гэрээнд гарын үсэг зурснаар, Суданы хоёр дахь иргэний дайн өндөрлөжээ.
2007–Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулав.

Эх сурвалж: Eagle.mn