Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан 360600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа. Монгол Улс  жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм.

Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг зөвлөж байгаа юм.

Гадаад харилцааны яам