Их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнуудын өвлийн улирлын амралт эхэлсэн тул нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарласан байна. Энэхүү хязгаарлалт нь нэгдүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж.
“Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлсэн гэнэ. Иймээс оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-н хүртэл 500 төгрөгөөр буюу үндсэн тарифаар зорчих юм байна.
М.Саран