УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл нар нэр дэвшинэ

Хоёр ч суудал нь суларсан УИХ-д нөхөн сонгууль явуулах нь нэгэнт тодорхой болсон. Ирэх сард болох сонгуульд оролцохоор арван нам, нэг эвсэл бүртгүүлээд байгаагаас АН-ын нэр дэвшигчид яг одоо тодорч буй ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр ҮБХ-ноос УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нэр дэвшихээр болжээ. Өмнө нь энэ тойргоос УИХ-д сонгогдож байсан тэрээр дахин өрсөлдөхөөр болсон бол өмнөх сонгуулиар Хэнтийд нэр дэвшээд ялагдсан Улсын баатар Э.Бат-Үүл Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвших нь. АН-аас нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж дууссаны дараа өнөөдөртөө багтаж Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулах юм.