2018 оны анхны 3 ихэр хүүхэд мэндэллээ

2018 оны анхны 3 ихэр өнөөдөр өглөө  ЭХЭМҮТ-д мэндэлжээ. Гурван ихрийн анхных нь 09:55-д мэндэлсэн бөгөөд ихрүүд 2100-2300 гр жинтэй эсэн мэнд төржээ.

Ихрүүдийн ээж Н.Мөнхгэрэл энэ жил 31 настай, 4 дэх төрөлтөөрөө 6-н хүүхдийн ээж болж байгаа гэнэ. Ихрүүдийн нэг нь охин, 2 нь хүү гэнэ. Д.Энхтүвшингийнх гэх айл ийнхүү 5 хүү, хүсэн хүлээсэн 1 охинтой болж байгаа ажээ. Эх, ихрүүдийн биеийн байдал сайн байгаа талаар албаныхан мэдээллэв. 

Д.Энхтүвшин, Н. Мөнхгэрэл нарынхаа гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.