Австралийн Сидней хотод мэндэлсэн 2018 оны анхны хүүхэд монгол хүү байсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ.
Тэгвэл, “Алтан бумба” санхүүгийн нэгдлээс хүүд нэг сая төгрөгийн хүүхдийн бонд олгох болсноо мэдэгдэв. Хүүгийн ээж Н.Сайнзаяа “анх удаагаа огт таньж мэдэхгүй олон олон хүнээс чин сэтгэлийн баярын мэндчилгээ болон маш том бэлэг авч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дашрамд дурьдахад, шинэ оны хамгийн анхны хүүд аав Сүбээдэй нь Энхмөнх гэдэг нэр хайрлаад байгаа аж.
Н.Марал