УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.
Тус хөтөлбөрт бүртгүүлэн хамрагдаж буй эхчүүдийн мөнгийг “Капитал”, “Хаан банк”, “Төрийн банк”-аар дамжуулан олгохоор болсон байна. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухайн сараас нь тэтгэмжийг тооцож өгөх бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй гэдгийг албанынхан мэдэгдсэн юм.
Уг хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-ноос эхлэн улиралд нэг удаа олгоно. Харин бусад төрлийн тэтгэмжийг сар бүрийн 20-ноос олгохоор болж байгаа аж.
Н.Марал