“Улаанбаатарын мөнгөн үдэш”-ийн зөвлөхөөр Н.Наранбаатар ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байна.

Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг дуучид оролцож уран бүтээлээ толилуулж, он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ.

Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.