Тайвань шинэчилсэн дипломат пасспорт дээрээ Вашингтоны “Даллес ОУ-ын нисэх буудал”-ын зургийг андуурч хэвлэжээ

Тайвань шинэчилсэн цахим /биометрийн/ дипломат пасспорт дээрээ Тайпэй хотын “Таоюань ОУ-ын нисэх буудал”-ын оронд Вашингтоны “Даллес ОУ-ын нисэх буудал”-ын зургийг андуурч хэвлэсэн байна. Цахим хэрэглэгчид энэ алдааг нь шүүмжилж жиргэснээр иргэдэд олгосон байсан 285 цахим дипломат пасспортыг буцаан татаж, гаргасан алдаандаа уучлал хүслээ.